Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга тэмцээн Францын нийслэл Парис хотод өчигдөр эхэллээ. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 75 орны 472 (эрэгтэй 293, эмэгтэй 179) жүдоч хүч үзэв.
Харин манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй найман тамирчин хүч үзсэн юм. Тэмцээний эхний өдөр уламлжлал ёсоор хөнгөн жингийн барилдаан болсон бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 2009 оны Азийн аварга ОУХМ Г.Болдбаатар алтан медалийн эзэн боллоо. Манай бөх аваргын төлөө Гүржийн бөх Папинашвиллиг ялсан юм. Харин Г.Хэрлэн хүрэл медалын төлөө Тайвын бөхөд ялагдлаа.
Харин эрэгтэйчүүдийн 66, 73 кг-д хүч үзсэн Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар тэргүүтэй бөхчүүд хэсгийн шатанд ялагдсанаар тэмцээнийг өндөрлөсөн.
Харин эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өнгөрсөн жилийн дэлхийн аварга гавьяат тамирчин М.Уранцэцэг урамтай барилдаж, мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Казахстан, Аргентин, Кубын бөхчүүдийг ялж, шигшээ барилдаанд Японы Эми Ямагишид вазари үнэлгээгээр ялагдсан байна. Мөн эхний өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн тав, 66 кг-ын жингийн тэргүүн жүдоч Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа нар шагналт долдугаар байрт шалгарчээ. Өнөөдөр эрэгтэй 81, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 ъг-ын барилдаан болно.
↧