Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо буюу ФИЛА-гийн “Голден Гранпри”-д Монголын баг гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Австри, АНУ, Болгар, Бразил, Гүрж, Испани, Итали, Швед, Япон зэрэг 20 гаруй орны бөхчүүд зодоглосон тус тэмцээнд энэхүү амжилтаараа Монголын баг хоёрдугаар байр эзэлжээ. 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Д.Цогтбаатар, 65 кг-д зодоглосон “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 61кг-д Э.Ням-Очир нар алтан медаль хүртлээ. Мөн 74 кг-д барилдсан П.Өнөрбат мөнгөн медаль, 97 кг-д Д.Хүдэрбулга хүрэл медалийн эзэн боллоо.
↧