Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуусаагүй барилга, байгууламжийг маргааш дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тагнуулын ерөнхий газар”-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.
Энэ талаархи мэдээллийг сарын өмнө өдөр тутмын сонинуудаар зарласан бөгөөд дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон хэмээлээ. Дуудлага худалдаа тогтсон хугацаандаа буюу 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт Төрийн өмчийн хороон дээр явагдах юм байна.
↧