Халх голын бүс нутагт Солонгосууд 330 мянган га талбайг тариалангийн зориулалтаар авсан гэдэг мэдээллийг ҮХААЯ-наас ор үндэслэлгүй мэдээлэл гэв. Тариалангийн тухай хуульд зааснаар атар газрыг тариалангийн газар болгох талаарх саналыг сумын Засаг дарга хянаж, аймгийн ИТХ-д танилцуулж, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр ҮХААЯ-нд уламжилж Засгийн газраар шийдвэрлэдэг.
↧