Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд өгч байна. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өгч эхэлсэн 2013 оны зургадугаар сараас хойш энэ сарын 20-ны байдлаар орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 919.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл арилжааны банкуудад иржээ. Үүнээс 15268 иргэнд 870.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
↧