Украины ерөнхийлөгч өнгөрсөн бямба гаригаас хойш сураггүй байгаа. Түүнийг хамгийн сүүлд ОХУ-ын Хар тэнгисийн хойгт орших Крымд харагдсан гэх мэдээлэл ирлээ. Украины засгийн газар Виктор Януковичыг өнгөрсөн хэдэн сарын хугацаанд жагссан иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулсан учир олныг хамарсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган, баривчлах шийдвэр гаргасан.
↧