Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн гурван том мөсөн голууд байдгаас хамгийн том, хамгийн урт нь Потаниний мөсөн гол юм.
Тус голын урт нь 20 км, өргөн нь таван км, эзлэх талбай нь 53.5 ам/км аж. Урсгал нь 4365 метрээс 2873 метрт явагдана. Уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас хуримтлагдан нягтартсан өндөр уулын бүст мөсөн гол үүснэ.
Дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой бөгөөд 16,330 ам.км буюу хуурай газрын 11 хувийг эзлэдэг. Ихэнх мөсөн гол нь уулын хажууг даган зүүн хойно, баруун хойно зүгийг чиглэн урсана.
Ж.Эрдэнэчимэг
↧