Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

24-ийн чихэр

$
0
0
Бидний багад /1980-аад оны дундуур/ Хүүхдийн баярын хамгийн тансаг нандин бэлэг 24-ийн гэгдэх зөөлөн чихэр байлаа. Килограмм нь 24 төгрөгийн үнэтэй байсан болохоор ерөнхийд нь ийн нэрлэсэн хэрэг. Дотроо бол олон нэр төрөлтэй. Мөн өөр өөрийн гэсэн өвөрмөц амт чанартай. Жишээ нь, Алтаншагай нэртэй 24 хамгийн гоё нь. Гадуураа шоколадан бүрхүүлтэй хэрнээ доторх нь цул шар өнгөтэй зөөлөн амттан байдаг сан. Харин Сарлаг нь цул бор. Сөгнөгөр нь цагаан гэх мэт. За тэгээд Эрдэнэт, Дархан, Хавар, Хараацай, Унага гээд гоё гоё 24-ийн чихэр олон байсан. Энэхүү нандин амттан хүүхдүүдэд хаа нэг аз таарч олддог бол Хүүхдийн баяраар атга дүүрнийг бэлгэнд авдаг. Гэхдээ хүүхэд болгонд биш шүү. Аав ээж нь ямар байгууллагад ажилладгаас хамаараад хүүхдүүдэд өгөх нь ялгаатай. Манай ээж сумын Эмийн санд харин аав Худалдаа бэлтгэлийн ангид ажилладаг байлаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles