Одоогоос 60 жилийн өмнө буюу 1953 оны тавдугаар сард Эдмунд Хиллари, Тэнзин Норгэй нар Эверестийн оргилд гарснаар хүн төрөлхтөн анх удаа дэлхийн дээврийг эзэлж байсан түүхтэй.
Түүнээс хойш саяхныг хүртэл Эверестийн оргилд хүрнэ гэдэг өчүүхэн хувийн магадлалтай амь өрссөн аюултай “тоглоом” байсан бол өнөөдөр дэлхийн дээвэрт гарахад уулчдын түгжрэл үүсдэг болсон талаар гомдол тасрахаа больжээ.
Учир нь, орчин үеийн дэвшилтэт хэрэгсэл, асар их туршлагатай, чадварлаг орон нутгийн хөтөч нарын ачаар нэгэн цагт хэн ч хүршгүйд тооцогдож байсан Эверестийн оргилд хэзээ хэзээнээсээ олон уулчин авирах болсон байна. “Үндэсний газарзүй” сувгийн мэдээлснээр, 1990 онд Эверестэд гарах оролдлогын 18 хувь нь л амжилттай болж байсан бол 2012 онд энэ үзүүлэлт 56 хувь болж өсчээ. Гэхдээ нэлээд их зардал шаарддаг байна.
↧