АН-ын жигүүрийн зүгээс ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга Д.Анхбаяр, О.Чулуунбилэг нартай хамтран ажлын хэсэг байгуулан ҮЗХ-ны хурлын товыг дөрөвдүгээр сарын дундуур хэмээн тохиролцоод байсан. Гэвч сүүлийн үед үүссэн эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэн намын ҮЗХ-ны хурлыг шууд хойшлуулжээ. Улмаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг жигүүрийн тавьсан саналуудыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдсэн байна. Иймд жигүүрийн зүгээс намдаа хүлээн зөвшөөрөгдөөгүй хугацаа нь дууссан дарга, ҮЗХ-ны үйл ажиллагааг идэвхижүүлэн иргэдийн шүүмжлэлийг бодитоор төрийн шийдвэрт тусгах ёстой хэмээн үзэж дараа, дараагийнхаа алхмыг хийх болно гэдгээ мэдэгджээ.
↧