Энэ асуултад хариулах гэж оролдьё л доо. Бүр дээрээс Чингис, Мингис гэж хадуураад ч яахав. Монголын ойрын түүхнээ намтар сүүдэр нь тодорхой олон эх оронч байжээ. Заримыг нэрлэвэл Манжуудын эсрэг цогтой тэмцэж байсан Галданбошигт, Хотгойдын их хүн Чингүнжав нараас эхлээд Монголыг монголоор нь үлдээх их үйлсийг бүтээж чадсан Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан гээд хэлж болноо доо.
↧