Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Ц.Мөнхбаатар: 100 орчим хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр 3 хоног баяр наадмаа тэмдэглээд өнгөрөх нь буруу

$
0
0
Онлайн парламентийн төлөөлөгч Ц.Мөнхбаатартай удахгүй болох баяр наадмын төсвийн тухай ярилцлаа. -Онлайн парламентийн төлөөлөгчдийн зүгээс Наадмын төсөвтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Үүнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгох хүмүүс бас байх шиг байна - Нэг талаас цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үетэй давхцаж байгаа учраас зарим хүмүүс тэгж ойлгож байж магадгүй, нөгөө талаас онлайн парламентийн зарим төлөөлөгчидийн хувийн үзэл бодол, байр суурь, үг яриа тийм ойлголтыг зарим хүмүүст түрүүлсэн байх талтай. Үнэндээ бол наадмын төсвийн асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай ямарч холбоогүй. Баяр наадмыг зохион байгуулах комисс, Засгийн газрын зүгээс наадмын үйл ажиллагаанд хэтэрхий их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа явдалд л асуудлын гол нь байгаа юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles