Манайд улсын эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 41 хувь халааснаасаа мөнгө төлдөг гэсэн дүгнэлт Дэлхийн банкнаас хийсэн судалгааны үр дүнд гарчээ. Эрүүл мэндийн яам Шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд дээрх албан бус төлбөр хураамжийг 25 хувиар бууруулах зорилт тавьсан байна. Өндөр үнэтэй эмчилгээ, мэс заслын үед хэрэглэх нэг удаагийн багаж хэрэгслийг иргэд хувиасаа авдаг. “Манай улсад нэг хүнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг 100 гаруй мянган төгрөгөөр дутуу санхүүжүүлдэг. Энэ оны төсөвт үүнийг нөхөж есөн тэрбум төгрөг суулгасныг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж дийлэхгүй учир түр хойшлуулсан” гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал ярилаа. Цаашид энэ асуудлыг
↧