“Сочи-2014” паралимпийн наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаан орон нутгийн цагаар 10:00 цагаас Монголын цагаар 14:00 цагаас эхэллээ. Mанай тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын LW6 босоо ангилалд Улаанбаатарын цагаар 14.03 минутад гараанаас гарлаа. Энэ зайд 12 орны 20 тамирчин хурд сорьж байгаа бөгөөд манай тамирчин барианаас зургадугаарт гарч уралдсан. Тэрээр эхний нэг тойргийн дараах байдлаар хоёрдугаарт явж байна.
↧