Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Дорноговийн зарим суманд шатахуун түгээхийг хоригложээ

$
0
0
Зүүн аймгуудад шүлхий гарсантай холбогдуулан хөл хорио тогтоосны улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг суманд байрлах Петровисийн салбаруудыг шатахуун түгээхийг хоригложээ. Аймгийн Засаг даргын холбогдох зөвшөөрөл гараагүй учраас Петровисийн дөрвөн салбар ийнхүү шатахуун түгээх боломжгүй болсон байна. Шүлхийн хорио тавигдах хүртэл энэ байдал үргэлжлэхээр болжээ. Иргэд Замын-Үүдээс Улаанбаатар хүрэх замд шатахуун олдохгүй байгаа талаар гомдол гаргаж эхэлсэн юм. Үүнтэй холбогдуулан Петровис компанийн Маркетингийн ахлах менежер Н.Батбаяр “Шатахуун түгээх боломжгүй болсон нь манай компаниас шалтгаалаагүй. Харин шүлхий гарч хөл хорио тогтоосонтой холбоотой. Тиймээс иргэд үүнийг зөв хүлээж аваасай” гэсэн тайлбарыг өглөө. Б.Уранчимэг

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles