НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг “Дэлхийн ойн өдөр” болгон тэмдэглэж байхаар зарласан. Мөн Монгол Улсад ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой 2014 онд тохиож байгаа.
Тиймээс Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө наймхан хувийг эзэлдэг ой, модоо магтсан “Монгол ой” сэдэвт шүлгийн уралдаанд оролцож, байгаль хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулахыг БОНХЯ-аас уриаллаа. Уралдаан сонирхогч мөн уран бүтээлчид гээд хүссэн хүн бүр оролцох боломжтой.
Энэхүү уралдааны зорилго нь Монгол орны нийт ойн сан бүхий газар нутаг, ой модны тухай уран, яруу шүлгийн аргаар илэрхийлж, нийт ард иргэдэд монгол орны ой, модыг хайрлах, экологийн онцлогийг таниулан мэдрүүлж, тарьж ургуулах, түүнийг хамгаалах ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээхэд орших аж.
↧