Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болжээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
↧