"Гранд"сэтгүүлээс анх 2011 онд улс төр, урлаг, бизнес, нийгэм соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдээ алдаршуулан, тэдний бүтээлч үйлсийг сурталчлах, хөхиүлэн дэмжих зорилгоор “Grand lady” ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулж байсан.
Тэгвэл уг ёслол өнгө төрхөө өөрчлөн тэлсээр өнгөрсөн оноос “Grand people” нэртэйгээр нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрч, хичээнгүй үйлсээрээ тэргүүлж яваа эрчүүдийг хамруулан алдаршуулах болсон.
Энэ жил "Grand people 2013"нэрийн дор ээлжит удаагаа зохион байгуулагдах гэж буй ёслолын арга хэмжээний нэр дэвшигчдийг танилцуулж байна.
↧