Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Импортын сүүг бүрэн хязгаарлаж өгөхийг хүслээ

$
0
0
Улаанбаатар хотын нэг хүнд өдөрт ногдох сүүний хэрэглээ 100 грамм гэсэн бүрэн бус судалгаа байдаг бөгөөд үүний 80 хувь нь хуурай сүү байдаг талаар Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл хэлж байна. Гэтэл эрүүл мэндийн сайдын баталсан хэмжээ нь 430 грамм, дэлхийн дундаж 480 грамм, сүү, сүүн бүтээгдэхүүний өндөр хэрэглээтэй орнуудын хувьд 900 граммаас илүү байдаг аж. Сүүний хангамжийн талаарх асуудал орхигдчихоод байгаа бөгөөд энэ тал дээр сүүлийн хорин жил саалийн эрчимжсэн аж ахуй, фермийн бодлогогүй явж ирсний үр дүн гэдгийг тэрээр хэлж байлаа. Эрчимжсэн фермийг дэмжин, дотоодын үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай ингэхдээ хуурай сүү биш үнээний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн байх нь чухал гэнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles