Багш ингэж ярив. 1. Менежмент, 2.Маркетер, 3. Маркетинг. Энэ гурвыг амьдралдаа хэрэгжүүлбэл ямар байхыг ярилцаж үзэх үү.
Цэгцтэй, зөв дэс дараатай ажиллаж, амьдрахын тулд шүү дээ. Ерөөсөө л дээрх дэс дарааллаар явахад болох юм. Эхлээд менежмент буюу дотоод боловсруулалтаа сайтар төлөвлөөд нягталъя. Дараа нь маркетерийнхаа үүргийг гүйцэтгэе. Өөрөөр хэлбэл, үзэж, харж, уншиж мэдэх ажилдаа орно гэсэн үг.
Ингээд маркетингаа бодож олно. Эхлээд ДНБ=Хувийн хэрэглээний зардлууд+Дотоодын хөрөнгө оруулалт+Засгийн газрын хэрэглээний зардлууд буюу нийт хөрөнгө оруулалт+ / Экспорт-Импорт/ гэж тооцоод ДНБ-ээ тооцоод гаргаад ирье... Ингэж онол сонсохоор бас нойр хүрмээр юм аа. Гэхдээ бид үүнд жаахан ч гэсэн дөхөж очих шаардлага тулгарчээ. Учир нь эмх замбараагүй зар сурталчилгаа өдөр шөнөгүй “намайг аваач” хэмээн нүд эрээлжлүүлэн эрүүднэ. Тэдгээрийн 100-ны 80 хувь нь импортын бүтээгдэхүүн байх юм.
↧