Хүйтний улирал шувтарч, хаврын урин дулаан цаг айлчлан иржээ. Хавар, намрын улиралд орон байрны засварын ид үе эхэлдэг гэхэд болно.
Айл гэрийн эзэгтэй нарын гэлтгүй бүгдийнх нь хувьд хамгийн чухал хэсэг бол галын өрөө. Учир нь бид амьдралынхаа эрч хүч, эрүүл мэнд, аз жаргалыг эндээс олж авдаг шүү дээ. Эрүүл, чанартай хоол хүнс бэлтгэх бүх явц энд өрнөдөг учраас л тэр.
↧