Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр. Энэ өдрийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр судлалын клиникийн эмч нар иргэдэд бөөр, шээсний замын үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр нэхэхгүй, урьдчилан цаг авахгүй учир нэг өдөр тохиож буй боломжийг алдахгүй эмчид үзүүлэх гэсэн иргэд тус эмнэлэгт олноор иржээ.
Бөөр, шээсний замын эмгэг болон энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар тус эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Төрийн соёрхолт, гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэнгээс тодрууллаа.
↧