Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлээс сургуулийн орчин дахь зам тээврийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллаж байгаа ажээ.
Энэ хүрээнд сурагчдын цүнхийг гэрэлтүүлэгчтэй болгосон төдийгүй сургуулийн автобусны үйлчилгээг эхлүүлж, одоогийн байдлаар долоон дүүргийн 45 сургуулийн 4880 суралцагчийг 122 автобусаар тээвэрлэж байгаа аж.
Сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар тээвэрлэхдээ “Хүүхдийн автобус” -ны үйлчилгээ болон нийтийн тээврийн “Сурагчдын автобус”-ны үйлчилгээ гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд нийтийн тээврийн их багтаамжийн автобусаар Сонгинохайрхан дүүргийн таван чиглэлд, Хан-Уул дүүргийн нэг чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байгаа юм байна.
↧