Найруулагч Г.Доржсамбуугийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын хамт олон “Нора” жүжгийг шинэчлэн энэ сарын 22-нд үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэж байгаа.
Данийн зохиолч Генрих Ибсений “Хүүхэлдэйн байшин” зохиолоос сэдэвлэсэн “Нора” жүжгийг Г.Доржсамбуу 1985 онд Монголын тайзнаа анх удаа толилуулсан юм. Уг жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг шинэчлэн найруулж, Норад УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Хельмерт М.Түвшинхүү тоглож байна. Жүжгийн бэлтгэлээс сурвалжилснаа “Бага тайз”-наа толилуулъя.
...Өмгөөлөгч Хельмерийн гэрийн унтлагын өрөө. Хувцасны том шүүгээний урд тавьсан дугуй ширээний хоёр талын сандал дээр эхнэр нөхөр хоёр чимээгүйхэн сууж байна. Эхнэр унтлагын цагаан даашинз өмссөн бол нөхөр нь ажлынхаа хувцсыг хараахан сольж амжаагүй бололтой. Тэрбээр цагаан цамц, улаан өмд, майк өмсчээ. Хэсэг чимээгүй суусан эхнэр нь зөөлнөөр ийн хэлэв.
↧