Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” гэж нэрлэн, өргөн хүрээнд тэмдэглэсээр ирсэн. Мөн энэ өдөр Монголд орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 93 жилийн ой тохиодог. Тиймээс Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд жил бүрийн энэ өдөр их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг юм.
↧