Монгол цэргийн музей харааны бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүй, хөгжил төлөвшлийг дэмжих, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэн сурталчлах ажлыг ажлыг тасралтгүй явуулах зорилгоор музейнхээ “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн”, “Маршал хүндэтгэлийн” танхимууд болон “Генерал” булангийн танилцуулга, зарим үзмэрийнхээ тайлбарыг брайль үсгээр хийжээ.
↧