Монголын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр хувийн онгоцоороо Монголд ирээд, өчигдөр буцлаа. Энэ удаа тэрбээр гурав дахиа ирж байна.
Тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзаагүй бололтой. Албан ёсны ямар нэгэн мэдээ алга. Албан бус мэдээллээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй уулзсан сурагтай. Гэхдээ Засгийн газрын хэвлэлийн албаныхан үгүйсгэв.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай “Маршал”-д үдийн зоог барьж, үдээс хойш нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой уулзаж ярилцсан байна. Н.Батбаяр сайд уулзалтынхаа талаар бас л нууцлав.
↧