Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

“Хаш чулуун” саунд дөрөв хоног “цогц” үйлчилгээ аваад хорвоог орхижээ

$
0
0
Саунд нь хүн амины хэрэг гарсныг захирал нь мэдээгүй гэв Үхсэний хохь, амьдын зол гэгч хэлц үг өнөө­дөр жинхэнэ бүрэн ут­гаа­раа хэрэгжиж байгаа гэ­хэд хилсдэхгүй. Үхсэн хүн үг хэлэхгүй гэх зарчимд тул­гуурлан үйл ажиллагаагаа явуул­даг хэтэрхий даварсан эрх мэдэл бүхий газар нэгээр нэ­мэгджээ. Учир нь Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвс­гэрт орших “Хаш чулуун” хэ­мээх саун нь үйлчлүүлж буй хүн­дээ архи, согтууруулах ун­даагаар үйлчилж, хэд л бол хэд хонуулдаг гэх нэгэн хэ­рэг гарчээ. Бидэнд ирсэн мэ­дээллээр ийнхүү олон хоног тус саунд үйлчлүүлсэн нэгэн залуу амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гар­сан байна. Тиймээс манай сур­валжлах хэсэг тухайн хэ­рэг үнэхээр гарсан эсэхийг тод­руулахаар ЦЕГ-ыг зорив.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles