Х.Тэмүүжин: Б.Билэгтийн томилгоон дээр алдсан байж магадгүй
-ЦЕГ-ын даргын байр суурь салбарын сайдынхаасаа давж гарсан гэж ярих хүн олон болсон. Ер нь ЦЕГ-ын дарга Б.Билэгттэй холбоотой янз бүрийн л яриа гарч байгаа. Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Б.Билэгт анх агентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэтгэлийг дэмжинэ гэдгээ хэлж байж энэ ажлыг авсан. Одоо цагдаа хуучнаараа байвал өөрт нь илүү ашигтай гэж хараад байна уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан бидний үзэл бодол зөрөөд байгаа.
↧