Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нар ихэсч байгааг албаныхан хэллээ. Гуравдугаар сарын 1-20-ны хооронд гэхэд 1704 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ. Үүнээс 64 нь осол гаргасан бол, 248 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ. Өнгөрсөн баасан гаригт гэхэд 191 согтуу жолоочийг журамлажээ. Иймд Замын цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
↧