Монгол түмэн эртнээс ураг төрөл, удмын хэлхээгээ таньж мэдэх зорилгоор ургийн бичгийг хөтөлж ирсэн түүхтэй.
Сүүлийн үед уг уламжлал мартагдаж, ургийн бичиг хөтөлдөг айл өрх цөөрсөн нь ураг төрлийн хэлхээ холбоогоо мэдэхгүй хүмүүсийн тоо нэмэгдэхэд хүргэсэн юм. Харин үүнийг орчин үеийн хэрэглээнд тулгуурлан шийдсэн программ хангамжийг бий болгожээ. Энэ талаар “Ургийн бичиг” цахим хуудсыг эрхлэн гаргагч Т.Батбаяраас тодрууллаа.
-Угийн бичгийн программ хангамж зохион гаргасан гэсэн. Энэ программ хангамжийн талаар тодруулаач?
-Ер нь ургийн бичиг, удмын түүхээ хөтөлж үр хойчдоо залгамжлуулан үлдээх нь сүүлийн үед бидний хувьд нэн тулгамдсан асуудал болоод байна. Бид 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж www.urgiinbichig.mn цахим хуудсыг ажилд оруулсан. Олон нийтэд, тэр дундаа залуучуудад ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх болон үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжихэд нь тус нэмэр болох үүднээс Монголын уламжлалт ёс заншил, хүмүүжлийн тухай ойлголтуудыг өгч ирсэн.
↧