Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлсэн тохиолдол бишгүй.
Өнгөрсөн зууны сүүл хагаст л гэхэд АНУ-ын Калифорни мужид Мэнсоний гэр бүл гээч хөдөлгөөнийг байгуулсан Чарльз Мэнсон ад зэтгэрийн хорлол хүртэгсдийг гэсгээхийг дагалдагсдадаа тушааж, долоон хүний аминд хүрсэн бол Ард түмний сүм гээчийг үндэслэсэн Америкийн иргэн Жим Жонс Гайана улсад өөрийн нэрээр Жонстаун хэмээх хот байгуулж, тэнд цугтаа амьдарч байсан 900 гаруй итгэгч нь 1978 онд бүгд амиа егүүтгэж байв.
↧