Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-д Болормаагийн Ууганхүү дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийлээ. Хагас шигшээд үлдэх тулаанаа Японы Макото Хиросетэй барилдлаа. Барилдаан эхлээд 1:31 секундэд өрсөлдөгч нь юүко үнэлгээ авсан бол манай жүдоч 2:57, 3:16 секундэд дараалан юүко үнэлгээ авч хошуучилж эхэлсэн. Цагийн төгсгөлд Японы бөх манай бөхийг цэвэр ялж хагас шигшээд шалгарлаа. Б.Ууганхүү дагах барилдаан хийнэ.
↧