Батлан Хамгаалахын Их Сургуулийн нэр төр “Соёмбын Барсууд”, “Хүрхрээ” нэгдүгээр лигийн сүүлийн тойрогт хүрэл медаль авахын төлөө тоглолтыг аваргын болзол хангасан “Гоёо” багтай хийлээ.
Өчигдөр гол өрсөлдөгч “Арвис” нь “Атлетик 220”-ыг хожсон учираас “Армийн баг” заавал хожил авах даалгавартай талбайд гарсан. Нэгдүгээр үеийн 10 дахь минутад “Гоёо” багийн төвийн хамгаалагч хаалгачруугаа сулхан дамжуулалт хаясаныг П.Пүрэвсүх шийтгэж тооны харьцааг нээлээ. Хариу гоолыг 28 дахь минутад С.Дөлгөөн оруулж тоог 1:1 болсоноор эхний үе өндөрлөсөн.
Шийдвэрлэх үеийн 56’ минутад “Гоёо” багийн П.Энхбилэг тоог 2:1 болгосон бол Б.Пүрэвхүү 77 дахь тоог дахин тэнцүүлэв. Гэвч 78, 81 дэх минутад С.Энхсайхан хоёр гоол оруулж “Гоёо” хоёр гоолын зөрүүтэйгээр тэргүүлээд эхэлсэн. Гэхдээ 83 дахь минутад тэдний хаалгач С.Цэрэнхүү өөрийн хаалганд гоол оруулсан үндсэн цагийн сүүлийн минутад сэлгээгээр орж ирсэн Б.Амарсанаа тоог 4:4 болгон тэнцүүлэв. Гурван онооны төлөө тоглосон “Соёмбын Барсууд” дахин гоол оруулж чадалгүй оноо хувааж 32 оноотой болсон. Хэрэв лигийн сүүлийн тоглолтод "Шарын гол"хожих юм бол тэдний дээр гарах боломжтой. Ингээд аслуутын тэмдэг хэвээр үлдсэн гуравдугаар байрын эзэн баасан гаригт болох “Шарын гол” – “Бешикташ” багуудын тоглолтын дараа тодорхой болох учиртай.
↧