Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтыг гараар засна

$
0
0
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өмнөх жилүүдээс онцлог болж байна. Өөрөөр хэлбэл, элсэлтийн шалгалт өгөх сурагчид бүгд монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр болсон юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дуусахад 19 хоног үлдээд байна. Тиймээс бүртгэлийн явц, шалгалтын бэлтгэл ажил ямар байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа. -Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусах дөхөж байна. Хот, хөдөөгийн сурагчдын цахим бүртгэлд хандах идэвх ямар байна вэ? -Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийг 34 мянга орчим хүүхэд төгсч байгаа. Одоогийн байдлаар 27 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Мөн өмнөх оны 3-4 мянган хүүхэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлдэг.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles