Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

АН-ын ҮЗХ хуралдах хэрэгтэй юу, үгүй юу

$
0
0
...2012 оны долоо, 2013 оны тавдугаар сард хуралдсан ч Хамтарсан Засгийн газар байгуулах, ИЗНН, МҮАН-тай Ерөнхийлөгчийн сонгуульд хамтрах гэрээнд гарын үсэг зурснаас өөр асуудал хэлэлцээгүй. Уг нь тэр үед ҮЗХ- ны нэр бүхий гишүүдийг солих /төрийн албан тушаалд оччихсон байсан/ гээд хэлэлцэх асуудал байсан ч “нүдээ аниад” өнгөрсөн төдийгүй, “Жилд хоёроос доошгүй удаа хуралдаж байх” заалтыг хүчингүй болгосон байдаг. АН-ын нэр бүхий гишүүдийн баталж байгаагаар бол, хурлаас гарсан шийдвэрүүдийг баталж байх үед хурал даргалагч нар хэлэлцүүлэлгүйгээр санал хурааж орхисон гэдэг... А.Мурат: ҮЗХ-г шинээр бүрдүүлэх ёстой /УИХ-ын гишүүн асан, АН дахь жигүүрийн зохицуулах зөвлөлийн гишүүн/ -Намын мөрийн хөтөлбөр доод шатнаасаа эхлээд хэрэгжихгүй. байна. Намын нэрээр гарч ирсэн нэг сумын Засаг дарга, удирдах албан тушаалтан нь нөгөө мөрийн хөтөлбөрөө сейфэнд хийгээд мартчихсан. Энэ асуудлын талаар манай жигүүр байгуулагдсанаас хойш гишүүд үргэлж хэлж сануулж байна. АН-д хэд, хэдэн фракц байгааг хүн бүхэн мэднэ. Гэтэл тэр фракцаас хүн гарч, орж болохгүй, хар түгжээ зүүчихсэн. Цөөн хүрээнд асуудлын шийддэг болоод удаж байна. Хуулиараа аливаа улс төрийн хүчин дүрэмтэй байж, түүнийгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлж үйл ажиллагаа явуулах эрх авдаг.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles