Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хүүхэд, хөгшдийг хулгайч нар онилох болжээ

$
0
0
Хулгайчдын бай нь хүүхэд, хөгшид болжээ. Тэднийг хуурч, итгэлийг нь олно гэдэг их амархан учраас тэр. Саяхан нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн 2013 оноос эхлэн бага насны хүүхдийг хуурч гэрт нь дагаж ороод дээрэм хийдэг 19 настай У гэгч эмэгтэйг үйлдэл дээр нь баривчилсан талаархи мэдээллийг хүргэж байсан билээ. Тэрбээр учир мэдэхгүй бяцхан хүүхдүүдийг тоглолт үзүүлнэ, тогны, усны тоолуур харна гэх зэргээр хуурч гэрт нь дагаж ороод монетон, ээмэг, бөгж, зүүлт, хөөрөг, мөнгөн аяга гээд үнэ хүрэх бүгдийг хулгайлдаг байсан юм билээ. Одоогоор нийслэлийн зургаан дүүргийн айлаас 20-25 удаагийн хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Гэтэл гэмт этгээд таван сартай жирэмсэн учир цагдан хорьж болохгүй гэсэн хуулийн дагуу гадуур байцааж байгаа. Жирэмсэн, тэгээд хэн ч харсан нүдэнд дулаахан эмэгтэй хүн усны тоолуур харна гэхээр итгэхгүй гээд ч яах билээ. Тиймээс ард иргэдийг бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles