Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өвөрхангай аймгийг зорьжээ.
Ажлын хэсэг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Арвайхээр суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр"арга хэмжээг зохион байгуулах аж.
Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд энэ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм.
↧