Манай улсад 2004 онд жилд 40 мянган эх амаржиж байсан бол 2014 онд 80 мянган эх төрөх таамаглал байна. Улсын хэмжээнд төрөлтийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. 2012 онд 74.7 мянган шинэ иргэн мэндэлсэн бол өнгөрсөн онд энэ тоо 79.9 мянгад хүрсэн. Тэгэхээр ирэх онд төрөлт 80 мянга давна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм. Төрөлт ийн эрчимтэй нэмэгдэж байгаа үед төрөх эмнэлгүүдийг шинээр барих, барьж дуусгаагүйг гүйцээх хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, УИХ-аар оруулж хэлэлцүүлэхийг УИХ дахь АН-ын бүлгийнхан Засгийн газарт үүрэг өгчээ.
↧