Буудлага спортын залуучуудын улсын аваргын шалгаруулах тэмцээн БХТН-ийн техник спорт төвд явагдаж байна. Тэмцээний эхний өдрийн дүн 10 метрийн хийн гар бууны төрөл эрэгтэй 16 тамирчин өрсөлдлөө. Үүнээс Спортын мастер Г.Буянбаатар 194,2 оноогоор түрүүлж, Б.Ган-Очир 192,6, Спортын мастер О.Төгөлдөр 171,3 удааллаа. 10 метрийн хийн гар буу эмэгтэй 32 тамирчин өрсөлдсөн. Алтан медалийг Ц.Анударь 187,5 оноогоор хүртэж, А.Даваа-Оргил 183, Б.Дэлгэржаргал 165,7 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр 10 метр хийн урт буу эрэгтэй, эмэгтэй, 25 метр спорт гар буу эмэгтэй, 50 метр сонгомол гар буу эрэгтэй төрлүүд аваргаа тодруулна.
↧