Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

25 уу, 40 үү

$
0
0
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийнхэн УИХ-д нэр дэвших насны босгыг 40 болгож өндөрсгөх санал гаргасан. Үндсэн хуульд заасны дагуу одоо бол 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-д нэр дэвших эрхтэй. Энэ саналын талаар УИХ-ын гишүүд, намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Д.Лүндээжанцан: 30 нас болгон нэмж болох юм -Энэ бол Ажлын хэсэг дээр ярьж буй санал, албан ёсных болоогүй. Үндсэн хуульд зааснаар УИХ-д нэр дэвших нас 25 байгаа. Үүнийг өөрчлөх эсэхийг Үндсэн хуулийн хүрээнд шийднэ. Манай улс залуусын орон. Гэвч төрд биеэ зассан, бэлдсэн хүн орох учиртай. Зарим салбарт хуулиар насны босго зааж, шаардлага тавьдаг. 35-аас дээш насны хүн шүүгч болно гэх мэтээр. Гэхдээ УИХ-д нэр дэвших насыг 40 болгож өөрчлөхгүй байх. 30 нас болгож бага зэрэг өндөрсгөж л болох юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles