Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа хаврын өдрүүдэд гадаа ногоо цухуйж, нар таатайяа ээж байна.
Энэ өдрүүдэд тохижилт үйлчилгээний ажилтнууд аль хэдийнэ ажилдаа гарч, зүлэг ногоо ургуулахаар хөдөлмөрлөж эхэлсэн харагдана.
Ер нь бол өнгөрсөн жил хот тохижилтынхон тун сайн ажилласан. Хотын төвөөр цэцэг алаглаж, зүлэг ногоороод аятайхан байсныг хэн хүнгүй магтаж байв. Тэр ч битгий төв талбайг цэцгээр гоёж, монгол гэр хүртэл хийгээд амжсан юм. Тасганы овооны замын хойд талын улаан шороо эргэсэн эргийг янзалж, зүлэг болгосон. Гэх мэтээр олон бүтээн байгуулалт хийж, ногоон байгууламж байгуулсан.
↧