Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

М.Энхболд: Давхар дээл тайлахаа тав хоногоор хойшлуулж аргацааж байна

$
0
0
МАН-ын жагсаалын үеэр тус намын дарга УИХ-ын гишүүн М.Энхболд оролцож үг хэллээ. Тэрээр “Давхар дээл тайлах асуудлаар Ардчилсан нам нэгдүгээр сарын 29-нд тав хоногийн завсарлага авснаас хойш 63 хоносон. Гэтэл өнөөдөр “Шударга ёс” эвсэл бүлэг тус намтай ямар нэг тохироо хийж тав хоногийн завсарлага авч хойшлууллаа. Ерөнхийлөгчийн санаачилсан том төрөөс ухаалаг рүү санаачлагыг ингээд хойш нь татаад байх уу. Эрх баригчид давхар дээлээ тайлахгүй хэмээн тав, тав хоногоор аргацааж байна. Бид үүнийг тайлуулахын төлөө ард иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээн ажиллах болно” гэдгийг хэлсэн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Шударга ёс эвсэл хэн нэгэн өндөр албан тушаалтай хүнийг цагаатгуулахаар тохироо хийж АН-д завсарлага авч өгчээ. Баасан гариг гэхэд энэ талаар яригдах талаар хүмүүс хэлж ярьж байна” гэв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles