Чингисийн талбайд өнөөдөр МАН-ынхан ч тун ч зохион байгуулалтай сүр дулиантайхан тугтай, лоозонтой, төмөр торхтой, шүгэлтэй гээд л юм юмтай жагсаал зохион байгууллаа. Зохион байгуулагчдын зүгээс 10 мянган хүн жагссан гэх сүрт мэдээлэл өгсөн ч 1000 хүрэхгүй жагсагчид цуглалаа. Дүүрэг, дүүргийн намын хороо, үүр нь ирсэн гишүүдээ бүртгээд л МАН-ын гишүүд дэмжигчид олноор цуглажээ. МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт, Дэд дарга Д.Оюунхорол, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нарын төлөөлөл оролцож Засгийн газрыг огцрохыг шаардаж, давхар дээлээ тайлах шүүмжлэлийг ч онцолж байлаа. Тайван жагсаалд оролцогчид Төрийн ордныг хэдэнтээ тойрсны эцэст тайван жагсаал өндөрлөж МАН-ын гишүүд дэмжигчид нь тарж эхэллээ.
↧