“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармаг “Улаанбаатар Бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 17-нд буюу ирэх пүрэв гарагт болно.
Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхитэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбоход энэхүү арга хэмжээний зорилго оршиж байгаа аж.
↧