Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар бүх шатны шүүхийн шүүгчдийн цалинг анх удаа тогтоолоо.
Энэ талаар ШЕЗ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Л.Бямбаагаас тодруулав.
-Шүүгчдийн цалинг шинэчлэн тогтоолоо. Цалин нэмэгдсэнээр шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдал хангагдах уу?
-ШЕЗ шинэчлэн байгуулагдсанаасаа хойш Шүүхийн тухай багц хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтэц, зохион байгуулалт гээд олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь хамгийн сүүлд 2013 оны долдугаар сарын 18-нд тус зөвлөл хуралдаж, шүүгчдийн цалинг тогтоосон явдал юм. Хараат бус ажиллахын тулд шүүгч эдийн засгийн хувьд баталгаатай байх ёстой. Эдийн засгийн баталгаатай байх гол арга хэмжээ бол цалин юм. Цалин нэмэгдүүлэх асуудал өнөөдөр яригдаж буй зүйл биш.
↧