АНУ-ын нэртэй сэтгүүлч Хелен Томас өвчний улмаас 92 насандаа таалал төгсчээ.
Тэрээр хагас зууны турш Цагаан ордны хэвлэлийн албанд ажилласан юм.
Томас Цагаан ордны сэтгүүлчдийн ассоциацид орсон болон түүнийг тэргүүлсэн анхны эмэгтэй сэтгүүлч байв.
Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр Жон Кеннедигээс эхлээд АНУ-ын бүх Ерөнхийлөгчид асуулт тавьдаг байжээ.
Сэтгүүлч эмэгтэй Цагаан ордонд есөн ерөнхийлөгчтэй ажиллаж, ээдрээтэй асуулт тавьж чаддагаараа алдаршжээ.
Бага Ж.Буштай нэлээд ширүүн зөрөлдөж, түүнийг АНУ-ын түүхэнд хамгийн муу лидер гэж үзэн Иракийн дайныг эхлүүллээ гэж нэг биш удаа шүүмжилж байсан удаатай.
2010 онд интернэтэд тавигдсан сөрөг мэдээллийн дараа Томас Цагаан ордны хэвлэлийн албанаас явж сэтгүүлчийн ажлаа больжээ. Тэрээр тухайн үед Израилийн иргэд Палестинаас явах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан билээ.
↧