Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Т.Билэгтийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзжээ

$
0
0
НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан, өдгөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдоод байгаа Т.Билэгтийг өнгөрсөн баасан гаригт батлан даалтад гаргав. АТГ-ын албаны эх сурвалж “Т.Билэгтийг цагдан хорьж шалгаж байгаад эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж ар гэрийнх нь болон өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Т.Билэгтэд холбогдох хэрэгт шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй гэж үзсэн учраас түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн” хэмээн мэдээлэв. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эх сурвалж “Т.Билэгтийг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гаргах тогтоолыг мөрдөн байцаах болон прокурорын байгууллага гаргасны дагуу өнгөрсөн баасан гаригийн 16.00 цагийн үед таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Тэрбээр зүрхний хүнд өвчний улмаас Цагдан хорих төвийн эмч нарын хяналтад байсан юм” гэв. Н.Мөрөн

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles