Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Санхүүг ялах уу? ялагдах уу? хэмээх 1-р хэсэг

$
0
0
Хүн болж төрөөд, хөрстийн тоос босгож яваа хэн боловч өөрийн амьдрал ахуйгаа сайжруулах, эрүүл саруул амьдрах, өнгөтэй өөдтэйг эдлэх, өлтэй сайхныг идэхийн тулд яалт ч байхгүй энэхүү мөнгө хэмээгчтэй холбогдож л таарах юм даа. Эхээс төрөхтэй хамт л өлгий, чивх, шинэ шөл гээд надаас үл хамаарсан их мөнгөний асуудал босч байсан байгаа юм. Би өөрөө сайн мэдэхгүй л дээ. За тэгээд түүнээс хойш хөтөвч, хэтэвч, хөнжил, гудас гээд юу эс хэрэгтэй болохов дээ. Би энэ мөнгийг өөрөө олдоггүй ээж, ааваасаа авчихдаг байсан болохоор мөнгө гээч нь, бүх зүйлийг бүтээгч бирдийн их хүчний хажуугаар, “БИ” гээч хүнээс ямар их ухаан, мэдлэг, хүч, хөдөлмөр шаарддагийг ойлгодоггүй байлаа. Тэгээд том болсон чинь “би санхүүгээр оролдоогүй байхад санхүү надаар оролдоод эхэлвээ” хөөрхий. Би уг нь дээд сургууль төгсчихсөн бас хөөрхөн биеэ тоосон сэхээтэн тул өөрийн чаддагаараа амьдарна гээд мэргэжлийнхээ дагуу нэг компани байгуулаад дороо л захирал болоод авлаа. Хүнтэй танилцахад “Арвин их мөнгө” компаний захирал ... гэж ирээд сүртэй танилцах сайхан шүү дээ. Бүх юм сайхан боллоо гэж бодох тэрхэн агшинд бүх юм эхлэж байсныг би гээч хүн хэрхэн мэдэх билээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles