Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Дунд голын урсгалыг хэн таслав?

$
0
0
Голын урсгалыг тасалсан шороо моддын амийг бас “тасалжээ” Дуунд мөнхөрсөн Дунд гол арай ядан урсч байна. 1980-аад оны нийслэлчүүдийн эрэг дээр нь тухалдаг байсан энэ голыг олон талаас нь шахаж, өндөр барилгууд барьсан нь саяхан. 1960-аад онд нийслэлийг тэр чигээр нь үерт автуулж байсан догшин гол одоо сайр төдий үлдэж жижигхэн горхи л урсах болов. Гэтэл саяхнаас урсгалыг нь боомилж эхэлжээ. Энхтайваны гүүрийн зүүн хэсгээр. Дунд голын ус булингартжээ. Учир нь голын урсгалыг боож их хэмжээний талбайд шороо асгаж тэгшилсэн байна. Мөн голын усыг метр хэрийн өргөнтэй урт төмөр хоолойгоор хязгаарлажээ. Дээгүүр нь зам гаргаж, хүнд даацын автомашинууд сүлжилдэнэ. Гүүрний доод хэсгийн урсгалыг хязгаарласан шороо урсгал сөрж голын хоёр талаар нэг км орчим үргэлжилнэ. Голын эрэг дагуух модод шороонд дарагдаж, үндсээр нь эргүүлсэн өвгөн модод, залуухан улиасны үзүүр амь тэмцэж буй мэт цухуйх нь нүд хальтрам.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles